2014 оны 06 сарын 19 – нд “Энхтитэм” ӨЭМТ дээр ахмадын урьчдилан сэргийлэх үзлэгийг Гериаторын эмч Долгормаатай хамтран зохион байгууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэгээр ЭХО – д харж, зүрхний цахилгаан бичлэг хийн дотрын эмч, зүрх судасны эмч, нүдний эмч, чих хамар хоолойн нарийн мэргэжилийн эмч нар ирж ахмадуудыг үзэн зөвлөгөө өгч, эмчилгээ бичсэн. Энэхүү үзлэгийг жил бүр тогтмол явуулдаг бөгөөд ахмадуудын хүлээж байдаг үйл ажиллагаа учир нийт 3 –р хорооны ахмадууд идэвхитэй хамрагдсан. Үзлэгт 55 аас дээш насны эмэгтэйчүүд, 60 – аас дээш насны нийт 130 ахмад хамрагдсан.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр эмийн компаниуд хамтран ажиллаж ахмадуудад хэрэгтэй эмийг нь бөөний үнээр зарсан. Мөн ахмадуудыг ясны сийрэгжилт үздэг аппаратаар ясны сийрэгжилтийн түвшин тогтоож, таргалалтын зэргийг үзэж зөвлөгөө өгсөн.