Удаан хугацаагаар хэвтэртэсвэл тэргэнцэр дээр суудаг өвчтний биеийн хэсэг газруудад байнгын даралт үүсч, арьсны судаснууд дарагдаж, хэсэг газрын цусан хангамж байхгүй болсноор тэр хэсгийн арьс үхждэг. Эдгээр хэсэгт холголт, цооролт үүсэх магадлал ихтэй.
Өвчтөнийг хөдөлгөх зорилгоор орон дотор нь чирэх үйлдэл хийх, орны даавуу нугларч нухах, шээс баасан дээр нь удаан хугацаагаар хэвтүүлэх зэрэг нь холголт цооролтыг улам хүндрүүлдэг.
Холголт цооролтыг эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь хялбар байдаг. Нэгэнт цоорсон арьс эдгэрэх нь маш удаан байдаг. Иймээс цооролтоос урьдчилан сэргийлэхийн тулд цооролт үүсэх шинж тэмдгийг мэдэх хэрэгтэй.
1. Өвчтөний байрлалыг солихдоо өргөх үйлдлийг түрэх, чирэх үйлдлээс илүүтэй ашиглах.
2. Хэвтрийн өвчтөний орны даавууг үрчлээсгүй болтол нь сайтар тэнийлгэж цэвэрхэн байлгах. 3. Орны толгойг хэвтээ, эсвэл 30 хэмээс илүүгүй өндөрлөж байх, энэ нь өгзөг орчмын даралтыг бууруулдаг.
4. Өдрийн цагаар 2 цаг тутам, шөнийн цагт 4 цаг тутам өвчтөний байрлалыг эхлээд зүүн талаар нь, дараа нь баруун талаар нь гэх мэтээр өөрчлөж байх хэрэгтэй.
5. Өвчтөнд уураг, шим тэжээлээр баялаг хоол, хүнс илүүтэйгээр хэрэглүүлж байх.
Эдгээр зөвлөмжийг биелүүлэх нь таны асран халамжлаж буй хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ.
- Даралт арилсан ч улайлт арилахгүй байх ба тэр хэсэгт халуу оргих нь тухайн өвчтөний арьсанд үзүүлж буй цооролт үүсэх магадлалтай шинж юм.
- Арьс хуурайшсан, гэмтсэн байх нь арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг.
- Хэвтрийн өвчтөнд биеийн даралт үүсдэг хэсгүүдэд (дагз, дал, өгзөг, өсгий) өвдөх нь холголт, цооролт үүсэж буйг анхааруулсан шинж юм.
Тархи, нугасны хавдар, гэмтэл, саа, саажилттай өвчтөн мэдрэхүй буурсантай холбоотой холгож буй хэсгийн өвдөлтийг мэдрэх чадваргүй байдаг тул цооролт маш амархан үүсдэгийг санах хэрэгтэй. Асран халамжлагч та дараах зүйлсээр туслаж чадна.