Шинэ мэдээлэл

“Идэвхитэй хөдөлгөөн ба Эрүүл мэнд” сэдэвт өдөрлөг

2014-7-26 өдөр Бямба гаригт ХУД-ийн 14 өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ард иргэд яармагын морин тойруулгын талбай дээр “Идэвхитэй хөдөлгөөн ба эрүүл мэнд” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. Тус өдөрлөгт 14 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар болон ард иргэд 10 цаг 30 минутанд яармагын морин тойруулгын талбай дээр цугларч нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэнээр 3-4 км-ийн явган алхалтыг хийв. Мөн хийн дасгалаар өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчид иргэд хамтран хийж цаашид тогтмол хийж байхаар болцгоосон.Өрхийн эрүүл мэндийн төвүүд хийн дасгалын хувцастай болцгоосон. ӨЭМТ-ийн эмч, сувилагч нар болон ард иргэдийн дунд цагираг эргүүлэх, дээсний үсрэх тэмцээн, гүйлтийн уралдаан зэрэг тэмцээнүүдийг 1,2,3 байраар шалгаруулж, 9 иргэнийг шагнаж урамшуулж амжилттай зохион байгууллаа. 



 Тус өдөрлөгийн үеэр ӨЭМТ-үүдээс хамрагдсан ард иргэдэд эрүүл мэндийн довтолгоонд суурилсан “Идэвхитэй хөдөлгөөн ба эрүүл мэнд сэдэвт” сургалтыг явуулж, ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэв.Эрүүл мэндийн довтолгооны гол зорилго бол ард иргэдэд заавал хэвшүүлэх 21 дадалыг эзэмшүүлэх юм.





Холбоотой мэдээлэл

2014/07/28 өдөр 11:42 PM at Posted by Нийт 0 comments бичжээ. Бичлэгийн ангилал / . Сэтгэгдэл манахыг хүсвэл RSS 2.0 ашиглаж мөн чөлөөтэй сэтгэгдэлээ илэрхийлж болно.

Зөвлөгөө зөвлөмж

Зөвлөгөө зөвлөмж

Төлөвлөгөөт ажил

Төлөвлөгөөт ажил

Төсөв санхүү

Төсөв санхүү