2014.10.31-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, бодлого, хууль эрх зүй сэдвээр их эмч : О. Уянга 2 цагийн сургалтанд хамрагдсан.
Их эмч : О. Уянга “Тархинд цус харвах болон нөхөн сэргээх эмчилгээ” болон “Тархинд цус харвах өвчний клиник ба эмгэг физиологи” сэдвээр ӨЭМТ-ийн эмч сувилагч нарт 2 удаагийн мэдээлэл хийснээр ӨЭМТ-ийн эмч, сувилагч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ЭМАШТҮ-г тогтмол чанартай хүргэж байна.
2014 оны жилийн эцсийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй нийт 24 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт асаргаа, сувилгаа болон осол гэмтэлд өртөх аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулан, “Хамт олонд түшиглэн сэргээн засах ба хамруулан хөгжүүлэх” сэдвээр 2014оны 8 сарын 23,24ны өдрүүдэд сургалт зохион байгуулав.
ХУД – ийн 3 –р хороо 48 – р байранд амьдардаг Хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг, нөхөр нь мөн байнгын асаргаанд байдаг иргэн эмэгтэй Лхамнямийг ХУД – ийн Нийгмийн Халамжийн хэлтэс, ХУД – ийн 3 – р хороо, бусад хувийн байгууллагууд болон NTV ТВ – ийн хамт олонтой хамтран “Сайн үйлсийн аян” – д оруулан олон жилийн өмнө дунд чөмгөө хугалан мөнгөгүйн улмаас хадаасаа авахуулж чадахгүй хэвтэрт байсан учир ГССҮТ – д хэвтүүлэн эмчлүүлж хагалгаанд оруулсан. Сургуулийн насны 4 хүүхдэд нь сургуулийн болон өвлийн хувцас өгч, шүдийг нь Арома эмнэлэгт иж бүрэн эмчлүүлэхээр болсон. Мөн одоо амьдарч байгаа гэрийг нь иж бүрэн засвар хийгдсэн.